Бүс нутгийн удирдах зөвлөл цахимаар хуралдлаа
ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-ээс хэрэгжүүлж буй "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөрийн
Мэдээллийн алба

ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс хэрэгжүүлж буй "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөрийн Бүс нутгийн удирдах зөвлөл хуралдлаа. Хөтөлбөрт оролцогч улсууд 2016 онд хийсэн ажил, ололт амжилт болон 2017 онд тавигдах тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн тус хурлыгдүрст хурлын технологи ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулав.Дээрх хөтөлбөрийг бага болон дунд орлоготой иргэдэд даатгалын үйлчилгээг хүргэх зорилгоор Монгол, Индонез, Въетнам, Пакистан, Филиппин, Балбын Вант улсуудад 2013 оноос хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулаххороо2016 онд Бүс нутгийн удирдах зөвлөлийн гишүүн, мөн зохицуулалт болон хяналтын орчныг сайжруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.


















