“Бусан хүрэх галт тэрэг” киноны хоёрдугаар анги нээлтээ хийнэ
"Train to Busan-2" бүтээлд Өмнөд Солонгосын жүжигчин Жун Хён, Кан Дон Уан тэргүүтэй жүжигчин гол дүр бүтээсэн
Мэдээллийн алба

“The King of Pigs” (2011), “The Fake” (2013) бүтээлийг найруулсан БНСУ-ын найруулагч Ён Сан Хогийн бүтээл “Train to Busan” буюу “Бусан хүрэх галт тэрэг” кино 2016 оны наймдугаар сарын 7-нд кино театруудаар гарсан даруйдаа шуугиан тарьж, 2016 оны анхны 10 сая үзэгчтэй Солонгос кино болсон. Тэгвэл дээрх бүтээлийн дараагийн анги “Peninsula” буюу “Хойг” нэрээр энэ сарын 24-нд Монголд нээлтээ хийнэ.
Шинэ ангид үйл явдал "Train to Busan" киноноос дөрвөн жилийн дараа өрнөх бөгөөд амьд гарахаар тэмцэж буй бүлэг хүний тэмцлийг өгүүлэх юм. Түүнчлэн "Train to Busan-2" бүтээлд Өмнөд Солонгосын жүжигчин Жун Хён, Кан Дон Уан тэргүүтэй жүжигчин гол дүр бүтээсэн.


















