Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүсчилсэн сургалтыг эхлүүллээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг нийтийн албан тушаалтнуудад таниулах, хуулийг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газар бүсчилсэн сургалтыг Ховд аймгаас эхлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүсчилсэн сургалтыг эхлүүллээ
Бүсчилсэн сургалтыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг нийтийн албан тушаалтнуудад таниулах, хуулийг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газар бүсчилсэн сургалтыг Ховд аймгаас эхлүүллээ.

Баруун бүсийн сургалтад Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг, 91 сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий болон бусад нийтийн албан тушаалтнууд оролцож байна.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн программ хангамж, цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах талаар сургалт зохион байгуулахын зэрэгцээ авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, боловсруулах хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллагын ил тод байдлыг хангах, мөн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт зэргийг бөглөх /цахим/ талаар эрх бүхий албан тушаалтанд заавар зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Түлхүүр үг:Бүсчилсэн сургалтыг эхлүүллээ
Хуваалцах