Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бусдаас 35 сая төгрөг залилсан 25 настай этгээдийг илрүүллээ

байрны гэрчилгээ, холбогдох баримт бичгийг нягталсны үндсэн дээрээс төлбөр тооцоогоо хийж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдаас 35 сая төгрөг залилсан 25 настай этгээдийг илрүүллээ
Бусдаас 35 сая төгрөг залилсан 25 настай этгээдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц худалдаж авахаар иргэн Э нь бусдад 35 сая төгрөг өгч залилуулсан гэх хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Уг хэрэгт 25 настай Ч гэгчийг холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг байр, орон сууц худалдан авах тохиолдолд байрны гэрчилгээ, холбогдох баримт бичгийг нягталсны үндсэн дээрээс төлбөр тооцоогоо хийж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах