Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Бусдын банкны данснаас найман сая төгрөг авсан этгээдүүдийг илрүүллээ

Дээрх хэргийг 24 настай А, 26 настай Б нар бүлэглэн үйлдсэн бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын банкны данснаас найман сая төгрөг авсан этгээдүүдийг илрүүллээ
Бусдын банкны данснаас найман сая төгрөг авсан этгээдүүдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн А-гийн банкны данснаас энэ оны 5 дугаар сарын 26-ны өдөр найман сая төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ. Дээрх хэргийг 24 настай А, 26 настай Б нар бүлэглэн үйлдсэн бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг цахим шуудан, интернэт банкныхаа аюулгүй байдлыг хангаж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах