Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо

Иргэн 23 настай, эрэгтэй “Б” нь цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүсэж байсан иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 иргэнийг залилсан болох нь тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Иргэн 23 настай, эрэгтэй “Б” нь цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүсэж байсан иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 иргэнийг залилсан болох нь тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.Тодруулбал, энэ оны 04 дүгээр сараас эхлэн бусдын хандив, тусламж хүссэн мэдээллийг цахим орчноос авч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг залилж байсан байна.Иргэд та бүхэн хэн нэгэнд тусламж үзүүлэх гэж байгаа бол урьдчилан сайтар нягталж залилах гэмт хэргээс сэргийлээрэй.

Хуваалцах