Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бусдын картыг ашиглаж АТМ-аас 1,3 сая төгрөг авсан этгээдийг илрүүллээ

банкны картыг гээгдүүлсэн тохиолдолд банканд яаралтай мэдэгдэж хаалгах, банкны карт, картын нууц үгээ бусдад дамжуулахгүй байх тал дээр анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын картыг ашиглаж АТМ-аас 1,3 сая төгрөг авсан этгээдийг илрүүллээ
Бусдын картыг ашиглаж АТМ-аас 1,3 сая төгрөг авсан этгээдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-аас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн З-ийн банкны картыг ашиглаж 1.300.000 төгрөг завшсан гэх хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Уг хэрэгт 32 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг өөрсдийн банкны картыг гээгдүүлсэн тохиолдолд банканд яаралтай мэдэгдэж хаалгах, банкны карт, картын нууц үгээ бусдад дамжуулахгүй байх тал дээр анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах