Бусдын мөнгийг дээрэмдсэн монголчуудыг нутаг буцаана
Сүүлийн үед гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа монголчууд гэмт хэрэг үйлдэх нь олширсон. Өнгөрсөн оны 10 сард Өмнөд Солонгосын Чоннам дахь нэгэн үйлдвэрт гэрээгээр ажилладаг 2 монгол иргэн хамтран ажиллагч Камбожи улсын иргэн C-ийг хүйтэн мэсээр айлган сүрдүүлж, түүнд байсан 40 мянган воныг дээрэмдэн а
Мэдээллийн алба

Сүүлийн үед гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа монголчууд гэмт хэрэг үйлдэх нь олширсон. Өнгөрсөн оны 10 сард Өмнөд Солонгосын Чоннам дахь нэгэн үйлдвэрт гэрээгээр ажилладаг 2 монгол иргэн хамтран ажиллагч Камбожи улсын иргэн C-ийг хүйтэн мэсээр айлган сүрдүүлж, түүнд байсан 40 мянган воныг дээрэмдэн авсан хэрэг үйлджээ. Тэд одоогоор хэргийг шалгаж байсан Гуангжү цагдаагийн газраас Цагаачлалын албаны түр саатуулах газарт шилжүүлээд байгаа бөгөөд гэмт этгээдүүдэд 5 жилийн тэнсэн харгалзах ял оноож, танхайн гэмт хэрэг үйлдсэн гадаадын ажилчдыг эх оронд нь албадан буцаах хуулийн заалтыдагуу Солонгос улсад ажиллах гэрээг нь цуцлан эх оронд нь албадан буцаах болсон байна


















