Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бусдын нэр барин залилан хийдэг сэжигтнийг баривчиллаа

Гол төлөв "Хүчит шонхор", "Бөмбөгөр", "Барс", "Нарантуул" зэрэг томоохон худалдааны төвөөр орж бараа ачуулна гээд худалдагчийг залилан мэхэлдэг 19 үйлдэл нь тогтоогдоод байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын нэр барин залилан хийдэг сэжигтнийг баривчиллаа
Бусдын нэр барин залилан хийдэг сэжигтнийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид өөрийгөө Батжаргал, Цоож, Төрболд, Болор-Эрдэнэ, Төмөрөө гэж хүмүүст танилцуулан, нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдээр явж их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдаж авна, одоо мөнгө өгөх хүн маань ирнэ, түр мөнгө өгч байгаач гэж бусдыг залилдаг этгээдий илрүүлэн шалгаж байна.

Түүний жинхэнэ нэр нь Д.Олонцоож. Гол төлөв "Хүчит шонхор", "Бөмбөгөр", "Барс", "Нарантуул" зэрэг томоохон худалдааны төвөөр орж бараа ачуулна гээд худалдагчийг залилан мэхэлдэг 19 үйлдэл нь тогтоогдоод байгаа юм.

Иймээс энэ хүнд залилуулсан хүмүүс Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хандана уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-Р ХЭЛТЭС

Хуваалцах