Бусдын нэрийг ашиглан хил нэвтрэхийг завдав
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 3-ны өдөр манай улсын иргэн Б нь бусдын нэрийг ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 3-ны өдөр манай улсын иргэн Б нь бусдын нэрийг ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын шалгагч ур чадвар гарган илрүүлсэн байна.
Мөн өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор зорчиж явсан иргэн А, Н, Э нар 50 кг байгалийн улаан чулууг тээврийн хэрэгсэлд нууж хил нэвтрүүлэхийг завдсаныг тус газрын шалгагч нар илрүүлэв.


















