Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бусдын паспортанд дардас хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдав

Буянт-Ухаа боомтоор энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Т /эрэгтэй/ нь бусдын паспортанд Буянт-Ухаа 16 дардас хуурамчаар үйлдэн Бүгд Найрамдах Турк Улсын хилийг нэвтрэхийг завджээ.

ИХ
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын паспортанд дардас хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдав
Бусдын паспортанд дардас хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдав. Зураг: МҮОНРТ

Буянт-Ухаа боомтоор энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Т /эрэгтэй/ нь бусдын паспортанд Буянт-Ухаа 16 дардас хуурамчаар үйлдэн Бүгд Найрамдах Турк Улсын хилийг нэвтрэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна.

Мөн Дорноговь аймгийн авто замын боомтоор энэ сарын 21-ний өдөр манай улсын иргэн А нь /эмэгтэй/ гадаад паспортын сунгалтыг компьютер ашиглан засварласан зөрчлийг тус газрын шалгагч илрүүлэн холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Хуваалцах