Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүсгүй та хүзүүгээ хайрлаарай!

Бүсгүй та хүзүүгээ үрчлээтүүлэхгүйн тулд нүүрнийхээ нэгэн адил тордох хэрэгтэй. Учир нь арьснуудаас үрчлээтсэн хүзүү болон гарын арьс тордлого авахдаа хамгийн муу нь юм. Иймд та унтахынхаа өмнө нүүрэндээ шөнийн тос түрхэх үедээ хүзүүндээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүсгүй та хүзүүгээ хайрлаарай!
Бүсгүй та хүзүүгээ хайрлаарай!. Зураг: МҮОНРТ

Бүсгүй та хүзүүгээ үрчлээтүүлэхгүйн тулд нүүрнийхээ нэгэн адил тордох хэрэгтэй. Учир нь арьснуудаас үрчлээтсэн хүзүү болон гарын арьс тордлого авахдаа хамгийн муу нь юм. Иймд та унтахынхаа өмнө нүүрэндээ шөнийн тос түрхэх үедээ хүзүүндээ тос түрхэж заншаарай. Тослог ихтэй эсвэл хуурай арьсанд сайн шингээхийн тулд дулаан алчуураар хүзүүгээ ороогоорой.

Хүзүүгээ хүүхдийн саван болон зөөлөн сойзоор угааж бай. Угаахдаа сойзоороо зууван хөдөлгөөн хийнэ. Дараа нь бүлээн усаар хүзүүгээ булх.

Хүзүүний улбагар арьсанд хүйтэн шүршүүр сайн. Хүзүүгээ аль болох хүйтэн усаар шүрших эсвэл хүйтэн усанд норгосон сэвсгэр алчуураар хэсэг хугацаанд ороо. Дараа нь гарынхаа араар 30 орчим удаа алгад. Үүнийг долоо хоногт 2-3 удаа давтан хийгээрэй.

www.emneleg.mn

Хуваалцах