Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүсийн хэмжээнд гамшгийн нөөц, хөрөнгө бүрдүүлэх хэрэгтэйг анхаарууллаа

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт нар өчигдөр /2017.05.02/ ”Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах, урьдчилан сэргийлэх олон улсын дадлага

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүсийн хэмжээнд гамшгийн нөөц, хөрөнгө бүрдүүлэх хэрэгтэйг анхаарууллаа
Бүсийн хэмжээнд гамшгийн нөөц, хөрөнгө бүрдүүлэх хэрэгтэйг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт нар өчигдөр /2017.05.02/ ”Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах, урьдчилан сэргийлэх олон улсын дадлага сургуулийн хээрийн хүн эмнэлэг, мал эмнэлэг, удирдлагын байртай танилцлаа.

ОБЕГ, АНУ-ын Номхон далайн цэргийн командлал, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас сургуулийн бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангасан байна гэж сайшаасан юм. Мөн дадлага сургууль зохион байгуулаад өнгөрөх биш, мэдлэг, дадлага эзэмшиж, туршлага хуримтлуулах, цаашлаад бүсийн хэмжээний гамшгийн нөөц, хөрөнгө бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэйг аймгийн удирдлагуудад анхааруулж байлаа.

”Говийн чоно-2017” маргааш хээрийн дадлага сургуулиар үргэлжилнэ. Энэ үеэр нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургууль Даланзадгад сумын хээрийн дадлага сургуулийн талбайд, уул уурхайн аврах ажиллагааны дадлага сургууль Цогтцэций суманд тус тус зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах