Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүтээлч хот хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг зохион байгуулна

Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “Бүтээлч хот” хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүтээлч хот хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг зохион байгуулна
Бүтээлч хот хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “Бүтээлч хот” хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний зорилго нь Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай, шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулахад оршино.

Энэхүү арга хэмжээнд ирүүлсэн бүтээгдэхүүнээс шинэлэг дизайнтай 30 бүтээгдэхүүнийг шалгаруулж, үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулна.

Эх сурвалж: Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар

Хуваалцах