“Бүтээлч хүүхдүүд 2016” бүтээлийн цомог гарчээ
бүтээлийн цомогт аймгийн сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүдийн 31 бүтээл, ерөнхий боловсролын сургуулийн яруу найрагч, нийтлэлч сурагчдын шүлэг, эсээ зэрэг 19 бүтээл, уран зураг, сийлбэр, хатгамал, утсан урлалын нийт 60 шилдэг бүтээл багтжээ.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Аймгийн Хүүхдийн Төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар 2015 онд эхлүүлсэн Зорилтот жилийн хөтөлбөр, мөн сар бүрийн 1-ний өдөр аймгийн хэмжээнд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг зохион байгуулж эхэлснээр хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих олон бодит, бүтээлч санаачилгууд ажил хэрэг болсоор байна.

Үүний нэг нь багш, хүүхдийн шилдэг бүтээлүүдийг дээжлэн “Бүтээлч хүүхдүүд 2016” бүтээлийн цомог болгон хэвлүүлж, олны хүртээл болголоо.
Энэхүү бүтээлийн цомогт аймгийн сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүдийн 31 бүтээл, ерөнхий боловсролын сургуулийн яруу найрагч, нийтлэлч сурагчдын шүлэг, эсээ зэрэг 19 бүтээл, уран зураг, сийлбэр, хатгамал, утсан урлалын нийт 60 шилдэг бүтээл багтжээ.
Б.Отгонбавуу


















