“Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдааны 3-р шатны оролцогчид тодорлоо
МЗХ-ны бүтээх сарын хүрээнд зохион байгуулж байгаа “Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдааны 2-р шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 14-ний өдөр МЗХ-ны байранд боллоо. 2-р шатанд нийт
Мэдээллийн алба

МЗХ-ны бүтээх сарын хүрээнд зохион байгуулж байгаа “Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдааны 2-р шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 14-ний өдөр МЗХ-ны байранд боллоо. 2-р шатанд нийт 17 зураг ирсэн ба уралдааныг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах Зөвлөлийн дарга Л. Ганзориг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Батбаатар, Залуу үе сэтгүүлийн эрхлэгч Зоригт нар шүүж шилдэг 10 зургийг шалгарууллаа.
Гуравдугаар шатанд гэрэл зурагчин Э.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Батбаатар, О.Цолмон, Т.Мэндбаяр, Т.Отгонзаяа, Э.Ганзориг, Г.Мөнх-Од, Н.Долгорсүрэн, Б.Төрбат нар тус тус шалгарсан байна. Ийнхүү шалгарсан зурагчид “Их хотын амьдрал” гэсэн сэдвээр дахин өрсөлдөх юм. Уг уралдааныг ивээн тэтгэж, залуу гэрэл зурагчдыг дэмжин ажиллаж байгаа Туна электрониксийн хамт олонд баярлалаа. Уралдаанд оролцож байгаа нийт гэрэл зурагчиддаа амжилт хүсье.


















