Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүтээмжтэй хөрөнгө оруулалтын бодлого Азийн орнуудад үр дүнгээ өгч байна

Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо буюу (ASEAN) нь Азийн орнуудын санхүүгийн үйлчилгээний хүртээмж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр богино хугацаат банкны зээл болон бондын зах зээлийг тус тусад нь төрөлжүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Бүтээмжтэй хөрөнгө оруулалтын бодлого Азийн орнуудад үр дүнгээ өгч байна
Бүтээмжтэй хөрөнгө оруулалтын бодлого Азийн орнуудад үр дүнгээ өгч байна. Зураг: МҮОНРТ

Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо буюу (ASEAN) нь Азийн орнуудын санхүүгийн үйлчилгээний хүртээмж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр богино хугацаат банкны зээл болон бондын зах зээлийг тус тусад нь төрөлжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Энэ дагуу тухайн улсуудын Засгийн газрын болон компанийн бондын арилжаа, төлбөр тооцоог нэгдсэн байдлаар гүйцэтгэх, зохион байгуулах ажлыг эрчимжүүлээд байгаа юм.

Энэ ажлын хүрээнд “Урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлогоор”-оор хөгжлийн банкийг байгуулах, арилжааны банкуудад бонд гаргах зөвшөөрөл олгох, relationship banking тогтолцоог бэхжүүлэх замаар урт хугацааны санхүүжилт шаардлагатай байгаа дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс хөнгөлөлттэй зээл олгох болон татварын бодлогоор дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.

“Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого”-оор санхүүгийн шинэ технологи (FinTech)-ийг нэвтрүүлэн нутагшуулж байна. Ингэснээр цахим төлбөр тооцооны систем, цахим банкны үйлчилгээнд төлж байсан хэрэглэгчийн зардлын хэмжээ нь өмнөхөөс харьцангуй багасаж, мөн зах зээлд өрсөлдөөнийг бий болгоход ач холбогдолтой болжээ.

Мөн цахим хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ буюу (Robo-advisors) нь хуримтлалаа үр ашигтай байршуулах, хамтын санхүүжилтийн хэлбэрүүд болох crowd funding, peer to peer lending-ээр дамжуулан олон улсын болон бүс нутгийн хэмжээнд өртөг бага санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зах зээлд түшиглэсэн санхүүжилтийн тогтолцоо (market based finance)-г төлөвшүүлэх боломжийг бий болгожээ.

Харин “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого” нь Лаос, Вьетнам, Камбожи, Энэтхэг зэрэг улсуудад эхний ээлжинд үр дүнгээ өгсөөр байна. Энэ бодлогоор банкны салбар давамгайлсан байдлыг өөрчлөх, олон тулгуурт санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх үүднээс хөрөнгийн зах зээлийг үе шаттайгаар хөгжүүлэх өөрчлөлт, шинэчлэлийн бодлого (revitalizing policy)-ыг боловсруулан хэрэгжүүлж байгаа юм.

ASEAN-ний сайн туршлагыг Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн орны нөхцөлд боломжид тулгуурлан хэрэгжүүлэх үүднээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үндэсний урт хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, олон улсын болон бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаанд нэгдэх, санхүүгийн шинэ техник, технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд голлон анхааран ажиллаж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах