Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Бүтээн байгуулалт-2015" хөдөлмөрийн яармаг болно

Монголын Залуучуудын Холбооноос дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бүтээн байгуулалт-2015" хөдөлмөрийн яармаг болно
"Бүтээн байгуулалт-2015" хөдөлмөрийн яармаг болно. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт "Бүтээн байгуулалт - 2015" хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь бүтээн байгуулалтад ажиллах хүчийг гаднаас авахгүй байх, Монгол залуучуудаа авч ажиллуулах, оюутан залуусыг зуны амралтаар нь бүтээн байгуулалтад гар бие оролцуулах юм.

Хөдөлмөрийн яармагт Зам, Барилга, Уул уурхай, Үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэх, зуучлах үйлчилгээ үзүүлэхээс гадна бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагууд хүний нөөц бүрдүүлэлтээ хийх гэх мэт олон ач холбогдолтой. Хамтран зохион байгуулагчаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Барилгачин Залуучуудын Холбоо, Автозамчин Залуучуудын Холбоо нар оролцож байна. Бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд болон энэ салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг урьж байна. Холбогдох утас: 88029296, 94321814, 99780944.

Хуваалцах