“Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэн болно
“Бүтээн байгуулалт 2020” олон улсын барилга, зам тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хүнд үйлдвэрийн үзэсгэлэнгийн албан ёсны дэмжигч байгууллагаар Барилга, Хот байгуулалтын яам ажиллаж байна.
Мэдээллийн алба

“Бүтээн байгуулалт 2020” олон улсын барилга, зам тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хүнд үйлдвэрийн үзэсгэлэнгийн албан ёсны дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам ажиллаж байна. Монгол Улсын хөгжилд хамгийн гол байр суурь эзэлдэг бүтээн байгуулалтын дөрвөн томоохон салбар нэг дор хуран цугларч дэвшилтэд техник технологитой танилцаж, салбаруудын голлох асуудлуудаар илтгэл, семинар тавин хамтдаа хэлэлцэж, хамтын ажиллагааг шинэ түвшинд бий болгох нь салбаруудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн харж байна.
Үзэсгэлэнд гадаад болон дотоодын компаниуд оролцох тул олон улсын компаниудтай шууд харилцаа холбоо тогтоох, эх орондоо шинэ дэвшилтэт арга техникийг нутагшуулах, харилцан суралцах хамтдаа хөгжих хөгжлийн гарц хэмээн харж байна.
"Бүтээн байгуулалт 2020" үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: БХБЯ


















