Бүтэлттэй төрөлт сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг
Хүүхэд бүтэлттэй төрөх нь сэтгэцийн эрүүл мэндэд нь нөлөөлдөг
Мэдээллийн алба

Хүүхэд бүтэлттэй төрөх, эсвэл эх баригч төрөлтийг буруу удирдсанаас болж хүүхэд оюуны бэрхшээлтэй болох нь элбэг тохиолдогийг эмч нар хэллээ. Гэтэл үүнийг эцэг эхчүүд мэддэггүйн улмаас хүүхдээ удамшлын оюуны бэрхшээлтэй байсан гэж ойлгон эргэн тойрны хүмүүсээсээ санаа зовж өвчнийг нь хүндрүүлэх тохиолдол их гардаг аж. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ оюуны хомсдлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандахыг эмч нар зөвлөлөө. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн их эмч н.Энхтуяагийн яриаг хүргэе.


















