Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Бүтэн амьдралын төлөө" хандивын тоглолтод нэгдэцгээе

ТВ9 телевизээр үзэгч олонд хүрдэг "Монгол коммент" нэвтрүүлгийг үздэггүй монгол хүн гэж үгүй билээ. Тус нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг өдгөө ар гэрийн шалтгааны улмаас нэвтрүүлгээ хөтлөхгүй байгааг та мэдсэн биз.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бүтэн амьдралын төлөө" хандивын тоглолтод нэгдэцгээе
"Бүтэн амьдралын төлөө" хандивын тоглолтод нэгдэцгээе. Зураг: МҮОНРТ

ТВ9 телевизээр үзэгч олонд хүрдэг "Монгол коммент" нэвтрүүлгийг үздэггүй монгол хүн гэж үгүй билээ. Тус нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг өдгөө ар гэрийн шалтгааны улмаас нэвтрүүлгээ хөтлөхгүй байгааг та мэдсэн биз. Түүний хайрт хань Г.Наранбилэг нь зөөлөн эдийн хорт хавдар гэсэн оноштойгоор Тайланд улсад хоёр удаа хагалгаанд ороод байгаа юм.

Тайландын эмнэлэг 10 хувийн эдгэрэх баталгаа өгсөн боловч БНСУ түүнээс дээш хувийн эдгэрэх магадлалтай эмчилгээ амласан талаар бид өмнө нь хүргэсэн.

Түүний гэр бүлд туслахаар урлагийнхан нэгдлээ. "Бүтэн амьдралын төлөө" хандивын тоглолтод нэгдэцгээе. Тоглолт 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд "Монгол бөхийн өргөө"-нөө 19 цагт болох юм.

Монголчууд хандив өгөхдөө М.Батбилэгийн нэр дээрх Хаан банкны – 5007453924 тоот данс, Солонгосын Woori bank 1002-155-362133 Myagmarjav Batbileg данс руу мөнгө шилжүүлэх боломжтой.

Эх сурвалж: Dorgio.mn

Хуваалцах