Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Буцаагүй амлалт” кино Мартын 8-нд нээлтээ хийнэ

“Figura media” групп, “Lanz sound” студийн хамтын бүтээл “Буцаагүй амлалт” монголын уран сайхны кино ирэх сарын 8-нд нээлтээ хийхээр боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буцаагүй амлалт” кино Мартын 8-нд нээлтээ хийнэ
“Буцаагүй амлалт” кино Мартын 8-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Figura media” групп, “Lanz sound” студийн хамтын бүтээл “Буцаагүй амлалт” монголын уран сайхны кино ирэх сарын 8-нд нээлтээ хийхээр боллоо. Эцэг хүний үрдээ өгсөн амлалт, аав хүний амьдралд хүлээх үүрэг ачааны талаар өгүүлэх тус бүтээлийн зохиолыг Б.Буяндэлгэр бичиж, продюсероор Э.Аюурзана, ерөнхий найруулагчаар Б.Тулгаа ажиллажээ.

Мөн “Буцаагүй амлалт” уран сайхны киноны гол дүрийг соёлын тэргүүний ажилтан жүжигчин Э.Мөнхтөр болон Б.Хүслэн, У.Уянгаа нар бүтээсэн байна.

Хуваалцах