Буцалтгүй тусламжийн жагсаалтыг гардууллаа
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийлүүлэх техник, төхөөрөмжийн буцалтгүй тусламжийн
Мэдээллийн алба

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийлүүлэх техник, төхөөрөмжийн буцалтгүй тусламжийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг шаардлагатай байгууллагуудад албан ёсоор гардуулан өгөх ёслол Баасан гарагт ГХЯ-нд боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, буцалтгүй тусламж хүлээн авч буй байгууллагуудын удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцов.
БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжид НЗДТГ, ИНЕГ, ОБЕГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газруудад шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүд байгаа юм.


















