Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 2 км авто зам барьж байна

Сайншанд сумын 1-р багийн “Сайншанд-2” шинэ суурьшлын бүсэд хоёр км хатуу хучилттай авто зам, Замын-Үүд суманд нэг км хатуу хучилттай авто зам барих ажлыг “Ди Вай Кэй Би” ХХК гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 2 км авто зам барьж байна
Буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 2 км авто зам барьж байна. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банкны G0204 төслийн 7.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар Сайншанд, Замын-Үүд сумдын цэвэр, бохир, дулааны төв магистрал инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг “Эс Энд Ай” ХХК, “Хангилцаг” ХХК, Сайншанд сумын “Сайншанд-2” суурьшлын бүсийг дулаанаар хангах зориулалт бүхий 8.4 мВт-ийн дулааны зуух барих ажлыг “Цагаан шүтээн” ХХК тус тус гүйцэтгэж ашиглалтад оруулаад байгаа билээ.

Дээрх төслийн үргэлжлэл болох Сайншанд сумын 1-р багийн “Сайншанд-2” шинэ суурьшлын бүсэд хоёр км хатуу хучилттай авто зам, Замын-Үүд суманд нэг км хатуу хучилттай авто зам барих ажлыг “Ди Вай Кэй Би” ХХК гүйцэтгэж байна.

Хуваалцах