Буудайн чанараас шалтгаалж үнийг тогтоох хэрэгтэй гэв
Дотоодод тарьж ургуулсан буудайн чанар үйлдвэрлэлийн шаардлага хангахгүй байх нь түгээмэл үзэгдэл гэдгийг Хүнсчдийн холбооны тэргүүн Х.Гиймаа ярьж байна.
Мэдээллийн алба

Дотоодод тарьж ургуулсан буудайн чанар үйлдвэрлэлийн шаардлага хангахгүй байх нь түгээмэл үзэгдэл гэдгийг Хүнсчдийн холбооны тэргүүн Х.Гиймаа ярьж байна. Гурил үйлдвэрлэгчдийн хувьд механик бохирдол ихтэй буудайгаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаггүй тухайгаа мэргэжлийн холбоондоо байнга хэлдэг байна. Тиймээс улсаас тогтоосон тонн буудайн үнэ 550 мянган төгрөгөөс хэлбэлзэх ёстой гэж үзэж буйгаа Хүнсчдийн холбооны зүгээс үзэж байгаа аж.
Буудайн чанар, үнийн талаар Хүнсчдийн холбоо болон Тариаланчдын холбооноос авсан тодруулгыг хүргэж байна.


















