Буудайн чанарыг богино хугацаанд тодорхойлох боломжтой боллоо
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас үр тарианы чанар, хяналт, шинжилгээний тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ. Энэхүү багаж нь улаан буудай, рапс зэрэг бүхий л төрлийн үр тарианы чанарыг тодорхойлох боломжтой юм
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас үр тарианы чанар, хяналт, шинжилгээний тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ. Энэхүү багаж нь улаан буудай, рапс зэрэг бүхий л төрлийн үр тарианы чанарыг тодорхойлох боломжтой юм.
Өмнөх жилүүдэд буудайн цавуулгийн хэмжээг гар аргаар тодорхойлдог байсан. Ингэхдээ багадаа 30 гаруй минутын хугацааг зарцуулдаг байсан байна. Харин энэхүү Швед улсын Фертен компанийн IM9500 загварын шинжилгээний багажийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр буудайн уураг, чийг, цавуулгийн хэмжээг нэг минутын хугацаанд тодорхойлох боломжтой боллоо.
Урд жилүүдэд буудайн чанарыг зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр тодорхойлдог байсан бол IM9500 загварын шинжилгээний багажийг зөөврийн байдлаар ашиглах боломжтойгоороо онцлог юм.


















