Буудалцаан болсон гэх мэдээлэл худал байжээ
Өнөөдөр Нью-Йорк хотын Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын нэгэн терминалд буудалцаан болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн ч энэ нь худал мэдээлэл болох нь удалгүй нотлогджээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Нью-Йорк хотын Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын нэгэн терминалд буудалцаан болсон тухай мэдээлэл тус мужийн орон нутгийн хэвлэлээр цацагдаж эхэлсэн ч энэ нь худал болох нь удалгүй нотлогджээ.
Цагдаа нар мэдээллийг үндэслэн тус онгоцны буудлын зарим терминалд байсан бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч, шалгасан ч сэжигтэй зүйл илрүүлээгүй байна.
Энэ хугацаанд нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоож, бүх нислэгийг саатуулахад хүрчээ. Анх нэг болон наймдугаар терминалд буун дуу сонсогдсон гэх мэдээллийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байсан юм.


















