Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буудлагын ДАШТ-д Монголын зургаан тамирчин цэц сорино

Буудлагын спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ энэ сарын 12-28-нд Египет улсын Каир хотод болж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буудлагын ДАШТ-д Монголын зургаан тамирчин цэц сорино
Буудлагын ДАШТ-д Монголын зургаан тамирчин цэц сорино. Зураг: МҮОНРТ

Буудлагын спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ энэ сарын 12-28-нд Египет улсын Каир хотод болж байна. “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор зургаан тамирчин цэц сорино.

Тодруулбал, Эрэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн дасгалд Н.Баяраа, Д.Лхагвасүрэн нар өрсөлдөх бөгөөд тэд багийн төрөлд оролцохгүй. Харин эмэгтэйчүүдийн багийн төрөлд О.Янжинлхам, О.Есүгэн нар өрсөлдөх бол холимог багийн төрөлд Г.Нандинзаяа, Н.Баяраа болон О.Есүгэн, Д.Лхагвасүрэн нарын хоёр баг оролцоно.

Түүнчлэн 50 метрийн гурван байдлаас буудах дасгалын эрэгтэйчүүдийн ангилалд Н.Баяраа, Д.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдийн хэвтээгээс буудах дасгалд О.Янжинлхам, Г.Нандинзаяа, О.Есүгэн нар өрсөлдөнө.

50 метрийн хэвтээгээс буудах дасгалын холимог багийн төрөлд Ж.Ганхуяг, Г.Нандинзаяа (аав, охин хоёр) нар баг болон өрсөлдөхөөр болжээ.

Мөн спорт гар бууны 25 метрийн дасгалд Ц.Мөнхзул, Ц.Анударь, Т.Баярцэцэг нар ганцаарчилсан төрөлд өрсөлдөх бол хийн гар бууны 10 метрийн ганцаарчилсан болон багийн төрөлд Т.Баярцэцэг, Ц.Анударь, Э.Хишигдэлгэр, 25 метрийн эмэгтэйчүүдийн стандарт гар бууны дасгалд Э.Хишигдэлгэр, Т.Баярцэцэг, Ц.Мөнхзул, эрэгтэйчүүдийн дасгалд Э.Даваахүү, О.Төгөлдөр, Л.Ундралбат цэц сорино.

Сонирхуулахад, Дөрвөн жил тутамд болдог энэхүү тэмцээнээс Монгол Улсын баг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар бүх цаг үеийн медаль хүртсэн 75 орноос 54 дүгээр байрт жагсдаг юм байна. Тухайлбал, 1998 онд Д.Мөнхбаяр алт, 2006 онд О.Гүндэгмаа хүрэл, 1998 онд Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун нар багийн төрөлд хүрэл, 2014 онд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар мөнгөн медаль хүртэж байжээ.

Хуваалцах