Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Буудлагын тэмцээн боллоо

Нийт 31 баг оролцсоноос ЦЕГ-ын Мэдээлэл Шуурхай удирдлагын төв тэргүүн байр эзэлсэн бол Нийтийн хэв журам хамгаалах албаны баг хоёрдугаар байр, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэс 3-р байрт орсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буудлагын тэмцээн боллоо
Буудлагын тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Нарстай дахь хээрийн сургалтын хэсгийн буудлагын талбайд цагдаагийн алба хаагчдын галт зэвсэгтэй харьцах, түүнийг эзэмших, ашиглах ур чадварыг дээшлүүлэх, алба хаагчдын дунд байлдааны буудлагын спортыг сурталчлах, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор тэмцээн зохион байгуулсан байна.

Санхүү хангамжийн газрын нэрэмжит энэхүү тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн офицер, ахлагч, энгийн орон тоонд ажиллагсад, Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш, офицерууд оролцжээ. Нийт 31 баг оролцсоноос ЦЕГ-ын Мэдээлэл Шуурхай удирдлагын төв тэргүүн байр эзэлсэн бол Нийтийн хэв журам хамгаалах албаны баг хоёрдугаар байр, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэс 3-р байрт орсон байна.

Хуваалцах