Буудлагынхан дэлхийн цомд өрсөлдөнө
Буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 8-16-ны өдрүүдэд БНСУ-ын Чанвон хотод болно.
Мэдээллийн алба

Буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 8-16-ны өдрүүдэд БНСУ-ын Чанвон хотод болно. “Рио де Жанерио-2016” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд манай улсаас гар болон урт буу дасгалд нийт 11 тамирчин оролцох гэж байна.
Эрэгтэйчүүдийн гар бууны дасгалд- ОУХМ Э.Даваахүү, О.Төгөлдөр,
Урт бууны дасгалд- ОУХМ Н.Баяраа, Х.Бямбабаатар, Б.Бишрэлт
Эмэгтэйчүүдийн гар бууны дасгалд- Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг
Урт бууны дасгалд- ОУХМ Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинцэцэг нар оролцох юм.


















