"Бөөр хамгаалах дэлхийн өдөр" өнөөдөр тохиож байна
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт "Бөөр хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон улсын бөөр судлаачдын нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг ч манай улсад анх 20
Мэдээллийн алба

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт "Бөөр хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон улсын бөөр судлаачдын нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг ч манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлжээ.
"Бөөр хамгаалах дэлхийн өдөр"-ийг орон даяар идэвх санаачилгатай, нээлттэй тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг ЭМЯ-аас зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр "Бөөр хамгаалах дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан Улсын Клиникийн төв эмнэлэгт бөөрний өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болжээ.


















