Бөөрний архаг дутагдалд орсон 200 гаруй хүнд гемодиализын аппарат шаардлагатай
Манай улсад ийм эмчилгээнд орох шаардлагатай 200 гаруй хүн бий. Харин улсын хэмжээнд нийт 123 ширхэг гемодиализын аппарат байна.
Мэдээллийн алба

Бөөрний архаг дутагдал нь эцсийн шатандаа орж эмийн эмчилгээгүй болсон үед бөөр орлуулах буюу гемодиализын аппаратаар өвчтөнийг эмчилдэг. Манай улсад ийм эмчилгээнд орох шаардлагатай 200 гаруй хүн бий. Харин улсын хэмжээнд нийт 123 ширхэг гемодиализын аппарат байна.
Өвчтөн долоо хоногт гурван удаа ийм эмчилгээнд ордог учраас аппаратны тоо хүрэлцэхгүй дараалал ихтэй байгаа юм. Тэгвэл нийслэлийн 6 дүүрэгт 12 гемодиализын аппаратыг угсарч байна гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.


















