Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөөрний архаг үрэвсэл даамжирсаар архаг дутагдалд хүргэдэг

Бөөрний өвчний тархалт буурахгүй бол 2030 он гэхэд бөөрөө орлуулах гэсэн хүний тоо өснө гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөөрний архаг үрэвсэл даамжирсаар архаг дутагдалд хүргэдэг
Бөөрний архаг үрэвсэл даамжирсаар архаг дутагдалд хүргэдэг. Зураг: МҮОНРТ

Бөөрний өвчний тархалт буурахгүй бол 2030 он гэхэд бөөрөө орлуулах гэсэн хүний тоо өснө гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ. Бөөрний архаг үрэвсэл нь даамжирсаар архаг дутагдалд хүргэдэг байна. Түүнчлэн бөөрний архаг өвчин үүсгэх хүчин зүйлд чихрийн шижин, даралт ихсэх, бодисын солилцооны өвчин багтдаг. Мөн суугаа ажил хийгээд маш их калоритай хоол иддэг хүн энэ өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг байна. Бөөрний архаг дутагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УНТӨ-ийн клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч н.Хурцбаяр ярилаа.

Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл амьдралын хэв маягийг баримтлах нь чухал. Тиймээс хүүхдийг багаас нь үүнд сургах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэллээ. Мөн хүүхдийн хоолой өвдсөн үед бөөрийг нь заавал эмчид үзүүлж байх хэрэгтэй. Учир нь энэ үед бөөр ямар нэгэн байдлаар үрэвсэж өвчилсөн байдаг байна.

Хуваалцах