Бөөрний өдрийг тэмдэглэлээ
Өнгөрсөн долоо хоногт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /ЭМШУИС/, Геронтологийн Үндэсний Төв, Баянгол дүүргийн тавдугаар хорооны “Дэшиг дун” өрхийн эмнэлэг хамтран “Дэлхийн бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлжээ.
Мэдээллийн алба

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /ЭМШУИС/ болон Геронтологийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Баянгол дүүргийн тавдугаар хорооны ”Дэшиг дун” өрхийн эмнэлгийн эмч, ажилтнууд хамтран тус хорооны настнуудад бөөрний эмгэгийг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийж, “Бөөрөө эрүүл байлгахын тулд та юуг анхаарах вэ” сэдэвт сургалт сурталчилгааг зохион байгуулсан байна.
Уг үйл ажиллагаанд 80 орчим иргэн оролцож, үзлэг шинжилгээнд хамрагджээ.