Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөөрөлжүүтийн станц жилдээ 35.5 сая долларыг татварт төлнө

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг хэрэгжүүлэх болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөөрөлжүүтийн станц жилдээ 35.5 сая долларыг татварт төлнө
Бөөрөлжүүтийн станц жилдээ 35.5 сая долларыг татварт төлнө. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг хэрэгжүүлэх болсон. Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад жилд 35.5 сая ам.доллар, төсөл дуусах хүртэл нийт нэг тэрбум ам.долларын татварыг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой юм байна. Мөн 300 гаруй Монгол иргэдийг шууд ажлын байраар хангах, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр Монголын аж ахуйн нэгжийг ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлжээ.

Хуваалцах