Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгыг ирэх оноос эхэлнэ

Цахилгаан станцын барилгын ажил 2016 онд эхлэн 2019 оноос жилд 1.6 тэрбум кВт.цаг 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгыг ирэх оноос эхэлнэ
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгыг ирэх оноос эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар БНХАУ-ын Далиан хотод энэ сарын 9-11-ний өдрүүдэд болж өнгөрсөн Дэлхийн Эдийн Засгийн Зуны Чуулга уулзалтад оролцох үеэр Монгол Улсын “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Пауэрчайна Ресурсэс” ХХК Бөөрөлжүүт Цахилгаан Станцын төсөлд хамтран хөрөнгө оруулах Хамтын Ажиллагааны Гэрээнд гарын үсэг зурсан байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Улаанбаатар хотоос 120 км зайд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордын дэргэд баригдах тул газар зүйн байршил, дэд бүтцэд ойр, уул уурхай олборлолтын нэн тааламжтай нөхцөлтэй учир Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх бололцоотой болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Цахилгаан станцын барилгын ажил 2016 онд эхлэн 2019 оноос жилд 1.6 тэрбум кВт.цаг 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Ингэснээр Монгол Улс гадаадаас эрчим хүч импортлох шаарлагагүй болоод зогсохгүй өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт хэрэгцээг дотооддоо бүрэн хангах найдвартай эх үүсвэртэй болох ач холбогдлыг албаныхан өндрөөр үнэллээ.

Хуваалцах