Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосон хүүхдүүдийн нүүр, ам хавджээ

“Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосны дараа хүүхдүүдэд нүүр, ам хавдах, биеэр улайж туурах, гөвдрүү үүсэх зэрэг харшлын шинж тэмдэг илэрч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосон хүүхдүүдийн нүүр, ам хавджээ
“Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосон хүүхдүүдийн нүүр, ам хавджээ. Зураг: МҮОНРТ

“Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосны дараа хүүхдүүдэд нүүр, ам хавдах, биеэр улайж туурах, гөвдрүү үүсэх зэрэг харшлын шинж тэмдэг илэрч байна.

Цогтцэций сум дундын эмнэлэгт сүүлийн 2 хоногт 6 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь өнөөдөр илэрсэн байна.

Иймд хүүхдүүдээ дээрх төрлийн тоглоомоор тоглуулахгүй байх, гэрт нь байгаа бол нэн даруй хэрэглэхгүй болгож хаяхыг анхааруулж байна. Шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу.

Хуваалцах