“Буян, заяа нь дэлгэрэхүй” шашин, урлагийн цэнгүүн болно
“Монгол шүтээн” төвийн санаачилгаар зохиож буй “Буян, заяа нь дэлгэрэхүй” шашин, урлагийн цэнгүүн нь монголчуудын ахуй амьдрал, ажил үйлсийг өөдлөн дэвжих, эд хөрөнгө мал сүргийг арвижуулах, зөв сайхан амьдруулахын төлөө хийж буй буян номын ажил.
Мэдээллийн алба

Намрын дунд сарын шинийн 25 буюу 10 сарын 18-ны өдрийн 15 цагт Төмөр замын дуу бүжгийн чуулгын концертын танхимд “Монгол шүтээн” төвийн тэргүүн, эш Төмөр сүсэгтэн олноо зориулж “Амьдралын таван мөн чанарыг дагахуй”, “Гурван галын эрдэмд суралцахуй“, ”Сүр, Сүнс, Сүлд гурвын хамаатал”-ын тухай сургаал айлдахын зэрэгцээ дуу хөгжим, урлагийн тоглолт зохион байгуулах гэж байна.
Цэнгүүн намрын дунд сарын шинийн 25 буюу 10 сарын 18-ны өдрийн 15:00 цагт үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд биечлэн оролцох боломжгүй хэн ч “Бие, Хэл, Сэтгэлийн” өглөг өргөж, ном хуралд даган баясах боломжтой юм.
Та тус арга хэмжээг дэмжихийг хүсвэл: /Хаан банк 5099 25 4455 “Монгол шүтээн” цогцолбор/