“Буянт хайрханы цэцэрлэгт хүрээлэн” байгуулж 10 мянган мод тарьж ургуулна
Дархан-Уул аймгийн Буддын шашны сүм хийдүүдийн холбооноос санаачлан 31 дугаар хорооллын арын толгойд “Буянт хайрхны цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулахаар болсон байна. Тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах 6 га газрыг аймаг орон нутгаас шийдвэрлэж өгөн. Цэцэрлэгт хүрээлэнд 5 жилийн хугацаанд 10 мянган мод
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Буддын шашны сүм хийдүүдийн холбооноос санаачлан 31 дугаар хорооллын арын толгойд “Буянт хайрхны цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулахаар болсон байна. Тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах 6 га газрыг аймаг орон нутгаас шийдвэрлэж өгчээ. Цэцэрлэгт хүрээлэнд 5 жилийн хугацаанд 10 мянган мод тарихаар төлөвлөжээ. Одоогоор 900 аад мод тариад байна.
Гацуур мод, буйлс, давхар дэлбээт буйлс, хүрэн монос, паркийн сарнай зэрэг ногоон ургамал бүхий тус төглийн төв хэсэгт Ногоон дарь эхийн хөшөөг байгуулж эргэн тойрных нь тохижилтыг байгаль, шашин, өв уламжлалыг орчин үеийн интерьертэй хослуулан хийх юм байна.
Тус төглийг байгуулах төслийг сүсэгтэн олны хандив тусламж болон ААНБ, аймаг орон нутагтай хамтран хэрэгжүүлэх аж. “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 20 сая мод тарих зорилт тавьсан. Үүнд хувь нэмэр оруулах, Дарханчуудын төдийгүй дотоод, гадаадын аялагчдын зорин очиж сэтгэлийн амар амгаланг мэдэрч, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохь тухтай ногоон орчныг бий болгохоор буддын сүм хийдийнхэн зорьж байна.


















