"Буянт хотхон" хүүхдийн зусланд ОХУ-ын "Артек" зуслангийн баг ажиллаж байна
Сурагчдад зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлэх, байгалийн сайханд сурч хөгжих боломжийг олгох зорилгоор энэ жил Өмнөговь аймгийн "Буянт хотхон" хүүхдийн зусланд ОХУ-ын "Артек" зуслангийн багш нарыг урилгаар багшлуулж байна.
Мэдээллийн алба

Одоогоор гурав дахь ээлжийн сурагчид амарч байгаа бөгөөд "Артек" зуслангийн багш нар амрагч хүүхдүүдэд орос дуу, шүлэг, бүжиг заахаас гадна хөгжөөнт тоглоом, төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн ээлжинд 150 хүүхэд амарч буй аж. Тэд байгалийн сайханд амарч өөрийгөө хөгжүүлэх, найз нөхөдтэй болох, бусдаас суралцах олон давуу талтай зусланд амарч хөгжиж байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ