“Буянт-Ухаа 1” хорооллын сугалаанд оролцох эсэхээ шалгаарай
Журмын шаардлага хангасан, захиалгын хүсэлт гаргагчдын тоо нь тухайн төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдэд хуваарилах орон сууцны тооноос илүү гарсан бол сугалаа явуулж, орон сууц худалдан авах гэрээ байгуулах эрх хожигчийг тодруулах юм.
Мэдээллийн алба

“Буянт-Ухаа-1” хорооллын бүртгэлд хамрагдсан иргэд орон сууцны сугалаанд оролцох эрхтэй болсон эсэхээ шалгах боломжтой боллоо.
Хүсэлт гаргасан нийт иргэдийн материалыг нэгтгэн Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангаж буй эсэхийг нягтлан шалгах ажиллагаа дууссан байна. Иргэд сугалаанд оролцох эрхтэй болсон эсэхээ өөрийн бүртгэлийн хуудасны кодыг оруулж шалгах боломжтой боллоо.
Журмын шаардлага хангасан, захиалгын хүсэлт гаргагчдын тоо нь тухайн төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдэд хуваарилах орон сууцны тооноос илүү гарсан бол сугалаа явуулж, орон сууц худалдан авах гэрээ байгуулах эрх хожигчийг тодруулах юм.
Одоогоор 9081 иргэн хүсэлт гаргасан байгаа юм. Зөвхөн 20 хувь нь буюу 1754 иргэн энэ хороололд байртай болох боломжтой юм.
Tosk.gov.mn


















