Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Буянт-Ухаа-1” хороололд байр авах иргэдийн банкны зээл бүтэхгүй байна

"Буянт-Ухаа" хорооллоос байр захиалсан иргэдэд арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээл олгохгүй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-Ухаа-1” хороололд байр авах иргэдийн банкны зээл бүтэхгүй байна
“Буянт-Ухаа-1” хороололд байр авах иргэдийн банкны зээл бүтэхгүй байна. Зураг: МҮОНРТ

"Буянт-Ухаа" хорооллоос байр захиалсан иргэдэд арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээл олгохгүй байна.

Уг хорооллоос өнгөрсөн тавдугаар сард 1564 иргэн байр худалдан авах эрхээ сугалааны аргаар баталгаажуулсан. Эдгээр иргэн орон сууцны зээл авахын тулд 30 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд хоёр сар өнгөрч байна.

Иргэдийн хувьд хашаа байшингаа борлуулж, 30 хувийн урьдчилгаагаа олсон. Одоо амьдрах газаргүй, байрандаа яаралтай орох шаардлагатай хүмүүс байгаа. Гэсэн ч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажлаас үүдэн иргэдийн орон сууцны зээл хойшилсоор байна.

Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 18 цагаас “Тусгал” шууд хөтөлбөрөөр мэдээлнэ. Одоогийн байдлаар худалдаа хөгжлийн банк, ХААН банк "Буянт-Ухаа" хороололд байр авах гэж байгаа иргэдийн зээлийн материалыг өнөөдрөөс хүлээж авч эхэлсэн байна.

Энэ талаар Засгийн газрын "11-11" төвд иргэдийн санал хүсэлтийг одоо хүргэж байна.

Түлхүүр үг:“Буянт-Ухаа-1” хороололд байр авах иргэдийн банкны зээл бүтэхгүй байна
Хуваалцах