Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Буянт-Ухаа-2” хорооллын барилгын ажил үргэлжилж байна

Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн гүйцэтгэлээр “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын шав өнгөрсөн тавдугаар сард тавигдаж барилгын ажил эхлээд байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-Ухаа-2” хорооллын барилгын ажил үргэлжилж байна
“Буянт-Ухаа-2” хорооллын барилгын ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн гүйцэтгэлээр “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын шав өнгөрсөн тавдугаар сард тавигдаж барилгын ажил эхлээд байгаа.

Одоогийн байдлаар нийт 48 барилгаас 36-ийнх нь суурийг цутгаж, 10 барилгын зоорийн давхрын цутгалт хийгдсэн байна.

Уг барилга баригдсанаар 2000 шахам айлын орон сууц ашиглалтад орж, мөн 240 хүүхдийн дөрвөн цэцэрлэг, 940 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль баригдах бөгөөд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ирэх оны аравдугаар сард ашиглалтад оруулах юм.

Түлхүүр үг:“Буянт-Ухаа-2” хорооллын барилгын ажил үргэлжилж байна
Хуваалцах