“Буянт-Ухаа-2” хорооллын захиалга эхэллээ
“Буянт-Ухаа-2” хорооллын захиалга өнөөдөр эхэлж байна. Тус хорооллын журманд иргэд 10 хувийн зээлд хамрагдах боломжтойгоор тусгаж өгсөн нь онцлог юм.
Мэдээллийн алба


“Буянт-Ухаа-2” хорооллын захиалга өнөөдөр эхэлж байна. Тус хорооллын журманд иргэд 10 хувийн зээлд хамрагдах боломжтойгоор тусгаж өгсөн нь онцлог юм. Хамгийн чухал нь иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ судлах шаардлагатай ажээ.
Түүнчлэн “Буянт-Ухаа 2″ хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дашрамд дурдахад, “Буянт-Ухаа 2” хороололд нэг ээлжиндээ 1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай хоёр сургууль, 240 хүүхдийн дөрвөн цэцэрлэг, таван давхар нийт 12 ширхэг худалдаа үйлчилгээний төв, долоон давхар 409 машины нэгдсэн автограж, спорт цогцолбор зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна.


















