Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Буянт-Ухаа боомтод шалган нэвтрүүлэх бүртгэлийн cистем ашиглалтад орлоо

Хууль зүйн яам БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт Э-иммигрэйшн системийг хөгжүүлэх төслийг 2012 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буянт-Ухаа боомтод шалган нэвтрүүлэх бүртгэлийн cистем ашиглалтад орлоо
Буянт-Ухаа боомтод шалган нэвтрүүлэх бүртгэлийн cистем ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн яам БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт Э-иммигрэйшн системийг хөгжүүлэх төслийг 2012 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд шинээр хийгдсэн ISM шалган нэвтрүүлэх бүртгэлийн системийг Буянт-Ухаа боомтод өчигдрөөс ажиллуулж эхэллээ.

Манай улсад 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэм­жээний 11 дэх удаагийн уулзалтын үеэр зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шуурхай явуулах бэлтгэлийг хангах үүднээс уг системийг хилийн боомтуудад нэвтрүүлэх ажлыг энэ оны есдүгээр сард багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэхүү систем ашиглалтад орсноор хилээр нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл дэлхийн жишигт нийцэхээс гадна гадаадын иргэдэд тавих хяналт илүү сайжрах юм.

Түүнчлэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад орох, гарах бүртгэлийн хуудас, штампийг шинэчилсэн байна.

Хуваалцах