Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Буянт-Ухаа I” хорооллын сугалаа дахин явагдаж магадгүй

Мөн тус хорооллын улсын комиссын актыг иргэдийн гар дээр бус арилжааны банкуудад албан тоотоор хүргүүлэх аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-Ухаа I” хорооллын сугалаа дахин явагдаж магадгүй
“Буянт-Ухаа I” хорооллын сугалаа дахин явагдаж магадгүй. Зураг: МҮОНРТ

Тус хороололд сугалаагаар орон сууц худалдан авах эрхтэй 1540 иргэний 1233 нь байраа сонгожээ. Иргэдийн байрны урьдчилгаа 30 хувиа төлөх хугацаа энэ сарын 25-ны өдрөөр дуусгавар болно. Товлосон хугацаанд амжиж урьдчилгаагаа төлж гэрээгээ хийхгүй бол байр авах эрх нь журмын дагуу цуцлагдаж үлдсэн иргэдийн дунд дахин сугалаа явуулах юм. Мөн тус хорооллын улсын комиссын актыг иргэдийн гар дээр бус арилжааны банкуудад албан тоотоор хүргүүлэх аж.

Хуваалцах