Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Буянт-ухаа-I” хороололд 9081 иргэн бүртгүүлжээ

Төрийн орон сууцны захиралгаар баригдаж буй “Буянт-ухаа-I” орон сууцны хорооллын захиалгын бүртгэлийг энэ сарын 10- ны өдрөөс эхлэн өчигдөр дуусгавар болсон.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-ухаа-I” хороололд 9081 иргэн бүртгүүлжээ
“Буянт-ухаа-I” хороололд 9081 иргэн бүртгүүлжээ. Зураг: МҮОНРТ

Төрийн орон сууцны захиралгаар баригдаж буй “Буянт-ухаа-I” орон сууцны хорооллын захиалгын бүртгэлийг энэ сарын 10- ны өдрөөс эхлэн өчигдөр дуусгавар болсон.

Бүртгэлд нийт 9081 иргэн бүртгүүлсэнээс төрийн албан хаагч 3987, залуу гэр бүл 1729, ахмад настан 2385, хөгжлийн бэрхшээлтэй 980 иргэн бүртгүүлсэн байна. Мөн 51,78 ам метр талбай бүхий байранд орох хүсэлтийг хамгийн олон буюу 2552 нь илэрхийлжээ.

Хүсэлт гаргасан иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн газар, нийгмийн даатгалын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж, шалгаруулах ажилд 10 гаруй хоног шаардлагатай байгаа аж.Нийт хүсэлт гаргасан иргэдийн материалыг хянаж үзсний дараа дөрөвдүгээр сард багтаан санамсаргүй түүвэрлэлтийн аргаар байрны эздийг сонгох юм.

Түлхүүр үг:“Буянт-ухаа-I” хороололд 9081 иргэн бүртгүүлжээ
Хуваалцах