Буянт-Ухаа цогцолборт олон улсын үзэсгэлэн нээгдлээ
“Construction Mongolia-2013” барилгын салбарын олон улсын хурал, үзэсгэлэн яармаг Улаанбаатарт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Мэдээллийн алба

“Construction Mongolia-2013” барилгын салбарын олон улсын хурал, үзэсгэлэн яармаг Улаанбаатарт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Буянт-Ухаа цогцолборт нээсэн олон улсын үзэсгэлэн дээр Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан зочилж, үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгж, байгууллагынхантай уулзаж санал солилцсон байна. Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, эрх зүйн орчинг шинэчлэх жил” болгон зарласны дагуу энэхүү үзэсгэлэн, хурлаар төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагууд, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, дэлхийн нэр хүндтэй компаниудын төлөөлөлтэй салбарын сайд уулзаж, барилгын салбарын ирээдүйн хөгжлийн талаар ярилцаж байгаа ажээ. Түүнчлэн барилгын салбарынхны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.


















