Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Буянт-Ухаа1” хороолол ашиглалтад орлоо

“Буянт-Ухаа1” хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компаниас бүрдсэн “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байгаа бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 2800 гаруй ажиллагсадтай ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-Ухаа1” хороолол ашиглалтад орлоо
“Буянт-Ухаа1” хороолол ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн барьж буй “Буянт-Ухаа1” хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад орлоо.

“Буянт-Ухаа1” хороолол нь 1764 айлын 9 давхар бүхий 28 барилгатай бөгөөд өнөөдрийн байдлаар бүх барилгын угсралт дуусч, 23 барилгад заслын ажил хийгдэж байгаа аж. “Автомашины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдэж, энэ оны тавдугаар сарын 23-нд иж бүрнээр нь ашиглалтад хүлээлгэж өгнө” гэж Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат Ерөнхий сайдад танилцууллаа. “Буянт-Ухаа1” хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компаниас бүрдсэн “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байгаа бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 2800 гаруй ажиллагсадтай ажээ.

Хуваалцах