Бямба гарагийн их цэвэрлэгээнд идэвхитэй оролцоорой
Энэ сарын 18-ны бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ хийхээр болжээ. Учир нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас томоохон баяр, тэмдэглэлт үйл ажиллагааг тохиолдуулан нийслэлийнхээ иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ, нэ
Мэдээллийн алба

Энэ сарын 18-ны Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ хийхээр болжээ. Учир нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас томоохон баяр, тэмдэглэлт үйл ажиллагааг тохиолдуулан нийслэлийнхээ иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ, нэгдсэн ажлыг зохион байгуулдаг болсон билээ.
Их цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцоно.
Харин иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 сарын 13-ны өдрийн 61-р тогтоолоор заасан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хариуцан хийнэ.


















